
Худалдаа импортын чиглэлээр 2006 онд үүсгэн байгуулагдсан. Силла групп компани олон салбарт бизнесийн үйл ажиллагаа эрхлэн, улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа бөгөөд татвар шимтгэл, хөрөнгө оруулалт, ажлын байр зэрэг үзүүлэлтээр тодорхой байр суурийг эзлээд байна. Улс орны хөгжилд барилгын салбар томоохон байр суурь эзэлж байгаа ландшафт, экстерьер, интерьер дизайн, дотор засал, дулаалга, тавилгын үйлдвэр, үйлчилгээ, өргөн хэрэглээний хүнсний худалдаа, зэрэг чухал салбарт ажиллаж байна.
Хүний нөөц
Компанийн бизнесийн амжилтыг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг нь хүний нөөц юм. Манай компанийн хүний нөөцийн менежментийн гол зорилго нь ажилтан бүрийн ур чадвар, нөөц боломжийг нээн илрүүлж хөгжүүлэх, тэдний санаачлагыг дэмжих, урамшуулах, харилцан бие биедээ дэмжлэг үзүүлж, хамтдаа бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх орчныг бүрдүүлэхэд чиглэдэг.